Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Цагдаагийн алба хаагчийн нийтлэг үүргийн хүрээнд 64,5 кг мөнгөн ус бодисыг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ

2017 оны 2 сарын 14

Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэжаргал, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Баярхүү нар 2016 оны 12-р сарын 22-ны өдөр БГД-ийн нутаг Тээврийн дээд сургуулийн урд талын замд албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа “Range rover” маркийн Э жолоочтой автомашиныг шалган 64,5 кг мөнгөн усыг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлж, БГД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлжээ.

Химийн хорт болон аюултай бодисыг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж явсан иргэнийг илрүүлж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн тэднийг Цагдаагийн Ерөнхий газрын “Баярын бичиг”-ээр шагналаа.

ШАГНАГДСАН АЛБА ХААГЧ НАРТАА АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40912
0 эможи
keyboard_arrow_up