Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе” аян үргэлжилж байна

2017 оны 2 сарын 14

“Монгол тулгатан” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагаас “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе” аяныг зохион байгуулж байгаа талаараа Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд өнөөдөр мэдээлэл хийлээ. Аяныг гурав дахь жилдээ үргэлжлүүлж байгаа аж.

Аяны хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг олон нийтэд үнэ төлбөргүй сурталчлах, бүтээгдэхүүний үнэ ханш, ямар төрлийн бүтээгдэхүүн аль үзэсгэлэн, худалдаан дээр худалдагдаж буй талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэдэг ажээ. Мөн “Аж ахуй нэгж гэлтгүй хувиараа буюу гэртээ янз бүрийн жижиг бараа үйлдвэрлэдэг хүмүүсийг дэмжиж ажиллана” гэж “Монгол тулгатан” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Бямбажав хэллээ.

Аж ахуй нэгж, хувь хүмүүсийг дэмжихээс гадна цахим ертөнцөд “Би үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжигч” гэсэн челленж уралдаан зарлаж байгаа гэнэ.

Энэ уралдаанд оролцохын тулд ямар нэг үндэсний үйлдвэрлэгчийн бараа худалдан авч, үүнтэй холбоотой зургийг “Би үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжигч” буюу #БҮҮД гэсэн хаштаг ашиглан, өөрийн цахим хуудсандаа оруулна. Хамгийн олон лайк цуглуулсан хүнд нэг сая төгрөгийн үнийн дүнтэй тэнцэхүйц үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний багц бэлгийг бэлэглэх юм байна.

Хурлын төгсгөлд энэ аян нь ашгийн бус гэдгийг онцлоод, “Хувь хүн албан байгууллагаас нэг ч төгрөг авалгүйгээр үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг сурталчилж, иргэдэд эх оронч худалдан авалт хийхийг уриалах болно” гэж тус байгууллагаас мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40909
0 эможи
keyboard_arrow_up