Автобус онхолдож, жолооч нь амиа алджээ

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар өчигдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 31 жолоочийг илрүүлж, болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Замын цагдаагийн албаны ЖШУХ-т өчигдөр нийт 350 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 282 дуудлага бүртгэгджээ. Зам тээврийн ослын улмаас долоон хүн хүнд, хөнгөн гэмтэж, нэг хүний амь нас хохирсон байна.
Явган зорчигч мөргөсөн зөрчил тав гарсан бөгөөд үүнээс үүдэн нэг хүний амь нас хохирч, дөрвөн хүн гэмтсэн байна.
Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр дөрвөн хэрэг гарсан бөгөөд ослын улмаас гурван хүн гэмтжээ. Мөн явган зорчигч мөргөсөн зөрчил тав гарсан бөгөөд үүнээс үүдэн нэг хүний амь нас хохирч, дөрвөн хүн гэмтсэн байна.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг Шувуун Фабрикийн замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч явган зорчигч 54 настай, эрэгтэй А-г мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхин явжээ. Мөн Архангай аймгийн Цахир сумын нутаг Солонготын даваа гэх газрын шороон замд “Kia Granbird” маркийн автобус онхолдож, жолооч Б амь насаа алджээ.




