Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн болно

2017 оны 2 сарын 14

Нийслэлийн Онцгой байдлын газрын Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хүй долоон худагт зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээний гол зорилго нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчдад бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгох, эр зориг, авхаалж самбааг сорьж, мэргэжлийн ур чадвар, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэхэд оршино.

Тэмцээн жагсаалын ажиллагаа, дүрмийн мэдлэг, гранат шидэлтийн талбай дахь ажиллагаа, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, GPS /луужин/ ашиглан биетийг хайж олох, бие бялдрын шалгуураар норматив гүйцэтгэх ажиллагаа, гал унтраах тархалт, химийн хорт бодисоос хамгаалах нормативын ажиллагаа гэсэн цэгт  тамирчид эр зориг хурд хүч, авхаалж самбаагаа сорьж өрсөлдөх юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40892
0 эможи
keyboard_arrow_up