Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Цас орж, шуурга шуурна

2017 оны 2 сарын 13

Хоёрдугаар сарын 14-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулав.

Энэ14-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн зарим газраар,17-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 14,15 ихэнх нутгаар, 16,17-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 14-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 13-18 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40885
0 эможи
keyboard_arrow_up