Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 1000 сурагчдад цацруулагчтай ханцуйвч бэлэглэлээ

2017 оны 2 сарын 13

Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, дүүргийн Замын цагдаагийн хэлтэстэй хамтран бага насны хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор замтай ойр байрлах, зам тээврийн осол, хэрэг гарч болзошгүй эрсдэлтэйд тооцогддог Нийслэлийн тэргүүний ерөнхий боловсролын 58 дугаар сургуулийн 1-5 дугаар ангийн нийт 1000 сурагчдад цацруулагчтай ханцуйвчийг бэлэглэлээ.
 

Замын цагдаагийн албанаас гаргасан судалгаагаар сүүлийн 5 жилд 58 дугаар сургуулийн 79 сурагч зам тээврийн осолд өртсөн байна.  

Энэхүү цацруулагчтай ханцуйвчийг сурагчид баруун гартаа зүүж, зам хөндлөн гарахдаа гараа өргөж жолооч нарт анхааруулга өгснөөр гарцаар аюулгүй зорчих, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх нэг арга болох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40873
0 эможи
keyboard_arrow_up