Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Шатахууны үнийг үндэслэлгүй нэмсэн нь тогтоогджээ

2017 оны 2 сарын 13

Өнгөрсөн долоо хоногт шатахуун импортлогч “Петровис”, “Шунхлай” зэрэг компаниуд шатахууныхаа үнийг литрийг нь хөдөө орон нутагт 100-150 төгрөг, хот орчимд 80-100 төгрөгөөр нэмсэн. Засгийн газраас автобензин, дизель түлшний үнийн өсөлтийг саармагжуулах, тогтвортой барих зорилгоор энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулах Онцгой албан татварын хэмжээг бууруулсан байтал шатахууны үнэ нэмэгдэх үндэслэлгүй хэмээн үзэж Ашигт Малтмал Газрын тосны газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар холбогдох байгууллагуудтай хамтран ажлын хэсэг байгуулж, компаниуд үнээ өсгөсөн шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлийг тогтоохоор шалгалт явуулсан билээ.

Улмаар ажлын хэсгийн шалгалтын дүнд, нэр бүхий компаниуд нь үндэслэлгүйгээр шатахууны үнийг нэмсэн  нь тогтоогдсон учир шатахууны үнийг буцааж буулгах үүрэг өгсөн байна. Тодруулбал,  Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас автобензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнийг нэмэгдүүлсэн "Шунхлай Трейдинг" ХХК, "Магнай трейд" ХХК, "Петростар" ХХК, "НИК" ХХК-д үнээ бууруулах тухай мэдэгдлийг хүргүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40864
0 эможи
keyboard_arrow_up