Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Засгийн газар Эрдэнэттэй холбоотой ямар ч хариуцлага хүлээхгүйгээ мэдэгдлээ

2017 оны 2 сарын 10

Хууль зүйн байнгын хорооны хуралд Монголын зэс корпорацийн төлөөлөл, Засгийн газрын гишүүд оролцож байна. Хурлын үеэр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг байсан ОХУ-ын өндөр технологийн “Роснефть” компаниас Монгол Улсын Засгийн газарт олон улсын шүүхэд хандахаа илэрхийлсэн захидал ирүүлсэнийг мэдээлэв. Мөн тэр захидалд гэрээ хэлцэлийг хүчингүй болгож, төр авах шийдвэр гаргавал Оросын талд буцааж авахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Харин энэ тохиолдолд Засгийн газар ямар ч хариуцлага хүлээхгүй шүү гэж “сайд нарын сайд” нь албан ёсоор мэдэгдлээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэлэхдээ, “Роснефть” компанийн захирал өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайдад албан бичиг ирүүллээ. Олон улсын шүүхэд хандана шүү гэсэн утгатай. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хууль зөрчөөд шийдвэр гаргасан, УИХ-д өргөн мэдүүлээгүй. Тийм учраас алдааг засах нь УИХ-ын өөрийнх нь үүрэг. Цаашдаа “Эрдэнэт”-тэй холбоотойгоор ямар нэг асуудал үүсвэл Засгийн газар өр төлбөр төлөхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40821
0 эможи
keyboard_arrow_up