Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Хүүхдэд ээлтэй орон нутаг” сургалт зохион байгуулжээ

2017 оны 2 сарын 10

Булган аймаг дахь Цагдаагийн газар, Шүүх, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Онцгой байдлын газар, “Зарц удирдагч” төрийн бус байгууллагатай хамтран аймгийн долоон суманд “Хүүхдэд ээлтэй орон нутаг-2017” сургалтыг зохион байгуулжээ.

“Дэлхийн Зөн” олон улсын байгууллагын санхүүжилтээр хийсэн энэхүү сургалтад Бүрэгхангай, Баяннуур, Могод, Сайхан, Баян-Агт, Хутаг-Өндөр, Тэшиг сумын нийт 1716 багш, эцэг эх, хүүхэд, хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийг хамруулсан байна.

Сургалтад хамрагдагсдад Хүүхэд хамгааллын хамтарсан багаар ажиллах арга зүй, Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, Орон нутгийн иргэдийн хөгжлийн төлөөх идэвх санаачилгыг өрнүүлэх зорилготой “Гэрээр айлчлах аргачлал”-ыг орон нутагт хэрэгжүүлэх арга зүй, Гэр бүлийн тухай хуулинд заасан Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүн, анхаарах асуудал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь зэрэг сэдвээр сургалт, мэдээлэл өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40816
0 эможи
keyboard_arrow_up