Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Явган зорчигчид ямар алдаа гаргадаг вэ

2017 оны 2 сарын 10

Орон нутгийн замд өнгөрсөн нэгдүгээр сард 74 осол хэрэг гарсны улмаас  30 хүний амь нас хохирч 38 хүн хүнд хөнгөн гэмтэл авсан байна.

Үүнээс харахад явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо осолд ихээхэн өртөж байгаа аж. Тухайлбал, 2016 онд гарсан зам тээврийн ослын  2,6 хувь нь явган зорчигчийн буруугаас үйлдэгдсэн байна.

Явган зорчигчийн замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, замын хөдөлгөөнд дасан зохицох байдал, анхаарал болгоомжтой байдал зэрэг нь аюулгүй байдлыг хангахад чухал нөлөөтэй. Зам тээврийн ослын шалтгаан, нөхцөлөөс харахад ихэнх осол явган зорчигч Замын хөдөлгөөний дүрмийн зарим тодорхой заалтуудыг зөрчсөнөөс үүдэлтэй байдаг.

Жишээлбэл, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур явган хүний гарц, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, замын хажуугийн явган хүний зам, хөвөө байсаар атал зорчих хэсэг дээгүүр явах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд болгоомжгүй оролцох гэх мэт зөрчлүүд гардаг аж.

Энэ төрлийн осолд өртөгсдийн ихэнх нь зам хөндлөн гүйсэн байдаг талаар албаныхан хэлж байна. Мөн харанхуй үед явган зорчигч жолоочийг харж байгаа хэмээн найдсанаас осол гардаг. Тэгвэл харанхуй үед жолооч хар бараан зүйлийг 20-30 м, цагаан зүйлийг 30-40 м зайнаас л олж хардаг гэж судлаачид тогтоосон. 60 км/ц хурдтай явж байгаа автомашины бүрэн зогсолтын зам нь 30 орчим метр байдаг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40800
0 эможи
keyboard_arrow_up