Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 37 жолоочийг илрүүлжээ

2017 оны 2 сарын 08

2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр  Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 297 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 237 дуудлага бүртгэгдсэн байх бөгөөд 15 хүн осол, хэргийн улмаас хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Эдгээрээс 2 явган зорчигч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож яваад автомашинд мөргөгдсөн байна.

Тухайлбал: СБД-ийн 12 дугаар хороо Хангайн 10 дугаар гудамжинд амины Тоёота приус 20 маркийн маркийн автомашины жолооч Э нь явган зорчигч 39 настай Э-г мөргөж гэмтээсэн /явган зорчигч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан/ байна.

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 37 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан.

Жолооч, зорчигч та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол жолооны ард бүү суугаарай, замын хөдөлгөөнд бүү оролцоорой.

Таны болон бусдын амьдрал, аз жаргал, эрүүл мэнд гарт тань байгааг ямагт санаж яваарай.

 

                                            ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40739
0 эможи
keyboard_arrow_up