Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргыг хүлээн авч уулзлаа
2017 оны 2 сарын 08

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарыг өнөөдөр /2017.02.08/ хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвд тулгамдсан асуудлаар санал солилцов. Тухайлбал, Өрхийн эрүүл мэндийн төв шинээр барихад шаардлагатай газрын асуудал, Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудын хариуцлага, дүүргийн Эрүүл мэндийн төвд ойрын үед хийгдэх ажлын талаар ярилцлаа. Уулзалтад Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга О.Баяр, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва нарын албаны хүмүүс байлцав.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
40733
0 эможи




