Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Улиастайн багачууд шинэ цэцэрлэгтэй боллоо

2017 оны 2 сарын 08

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо буюу Улиастайд шинэ цэцэрлэг ашиглалтад орж, нээлтээ хийлээ.

Улсын цэцэрлэггүй байсан тус хороонд баригдсан 211 дүгээр цэцэрлэг 120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Дашрамд дурдахад, 211 дүгээр цэцэрлэгийн барилгын ажил 2010 онд эхэлсэн хэдий ч хөрөнгө мөнгөний асуудлаас үүдэн зогсоод байсан юм. Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, 23 дугаар хорооны Засаг дарга Д.Энхтүвшин болон эцэг эхчүүдийн туслалцаа дэмжлэгтэйгээр ийнхүү Улиастайн багачууд шинэ цэцэрлэгтэй боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40728
0 эможи
keyboard_arrow_up