BBC агентлаг Монголд бөхөн гөрөөс мөхөх аюул тулгарсныг анхаарууллаа
Дэлхийд нэн ховорт ордог бөхөн гөрөөс манай улсын Говь-Алтай, Ховд аймгийн зургаан сумын нутагт цөөн тоогоор амьдардаг. Гэвч сүүлийн үед мялзан өвчний улмаас бөхөн гөрөөс олноороо үрэгдэж, өнгөрсөн сард гэхэд 727 бөхөн үхсэнийг албаныхан мэдээлсэн.
Тэгвэл BBC агентлаг Монгол Улсад багадаа 2000 тоо толгой бөхөн гөрөөс хоргодсон бөгөөд уг амьтны төрөл устаж үгүй болох аюул тулгараад байгааг анхааруулсан байна.
Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн захирал Ш.Энхтүвшин одоогоор 2500 бөхөн гөрөөс үрэгдсэн тухай BBC агентлагт ярьсан бөгөөд халдварт өвчний тархалтыг газар авахуулахгүйн тулд үхсэн амьтдын сэгийг шатаасан тухай дурджээ.
Шинжээчид уг халдварт өвчний тархаж буй хурдыг түгшүүрийн хэмжээнд хүрсэн болохыг онцолсон байна.
Эрдэмтэн судлаач Ш.Энхтүвшин болон түүний багийнхан энэ удаагийн өвчний тархалт нь өмнө тохиож байгаагүй хурдан тархацтай байгааг онцлоод дэлхийд нэн ховорт тооцогддог уг амьтан устаж үгүй болох аюулд хүрснийг BBC агентлагт ярьжээ. Энэ нь цаашлаад бэлчээр, экологийн системд ч сөргөөр нөлөөлөх талтай аж.
Түүнээс гадна бөхөн гөрөөс нь янгир болон бусад амьтны төрөл зүйлтэй нэг бэлчээрт гардаг учраас дээрх халдварт өвчин бусад мал, амьтдад ч халдах аюултай байгаа тухай эх сурвалж дурджээ.
Монгол Улсад одоогоор 1.5 сая монгол бөхөн гөрөөс байдаг гэх тооцоо гарсан. Жил ирэх тусам тоо толгой нь буурч буй энэ амьтан 2015 онд гэхэд 120 мянгаар устжээ.
Ази дахь Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн эрүүл мэндийн хөтөлбөрийн эмч Аманда Файн “Бөхөн гөрөөс төдийгүй тэдэнтэй нэг бүсэд оршдош бусад амьтдыг хамгаалахын тулд дархлаажуулалт хийх шаардлагатай. Ингэснээр Монголд үлдсэн бөхөн гөрөөсийн сүүлийн хэдэн тоо толгойг устахаас хамгаалах боломжтой” гэжээ. Мялзан өвчний анхны тохиолдол өнгөрсөн сарын 2-ны өдөр бүртгэгдсэн байна.





.jpg)
.jpg)