Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Зөөврийн ажлын байрны тусламж үзүүлэх төсөл хэрэгжинэ

2017 оны 2 сарын 08

Өнөөдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /Тика/-ийн Улаанбаатар хот дахь зохицуулалтын газраас мэргэжлийн хяналтын байгууллагын Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын ажлын байрны нөхцлийг сайжруулах, малын халдварт өвчинтэй тэмцэх зорилгоор зөөврийн ажлын байрны тусламж үзүүлэх төслийн санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа боллоо.

Тус үйл явдалд БНТУ-аас Монголд суух Бүрэн эрхэт элчин сайд Ахмет Язал хүрэлцэн ирж байгууллагын хамтын ажиллагаанд амжилт хүслээ. Санамж бичигт НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, Тика-гийн Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулалтын газрын зохицуулагч Вейсэл Чифтчи нар гарын үсэг зурлаа.  Төслийг Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагаас санхүүжүүлж байгаа юм.

Одоогийн авто тээврийн товчоод нь албан ажлын хэрэгцээ, олон улсын шаардлагад хангасан явуулын ажлын байргүй, дулаан хувцас тоног төхөөрөмж, зөрчилтэй тээврийн хэрэгслийг саатуулах хашаа, камер, хөдөлгөөнт зөөврийн  байргүй, газар дээр нь шинжилгээ хийх боломж нөхцөл байхгүй байна.

Уг төсөл хэрэгжсэнээр ажлын байрны орчин нөхцөл сайжирч, 24 цагийн хяналт шалгалтыг чанартай хийж гүйцэтгэх, нийслэл хот руу хөдөө орон нутгаас мал амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд халдварт өвчин тархах эрсдлийг бууруулах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм. Мөн мал амьтны шилжилт хөдөлгөөн, хорио цээрт бүсээс ирсэн мал, амьтан, бусад зөрчилтэй тээврийн хэрэгсэл саатуулагдсан тохиолдолд газар дээр нь очин байрлаж, хяналт тавин ажиллах нөхцөл бүрдэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40720
0 эможи
keyboard_arrow_up