Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

2017 оны 2 сарын 06

Малчид, тээвэрчид, иргэдэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, 7-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч,  хүйтрэхийг анхааруулж байна.

2017 оны хоёрдугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг, цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говийн бүсийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 21-26 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа,  Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 12-17 хэм, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Оройдоо бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 9-11 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40643
0 эможи
keyboard_arrow_up