Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

88 мянган хүнд 7,9 тэрбум төгрөг буцаан олгожээ

2017 оны 2 сарын 03

НӨАТ-ын шинэ хуулийн дагуу хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн НӨАТ-ын 20 хүртэл хувь буюу нийт худалдан авалтын хоёр хувийг буцаан олгож эхэлсэн. Өчигдрийн /2017.02.02/ байдлаар улсын хэмжээнд нийтдээ 87 964 татвар төлөгчид 7,9 тэрбум төгрөгийг буцаан олгосон гэсэн дүн гарчээ.

Нийтдээ 620 409 татвар төлөгч иргэн www.ebarimt.mn сайтад бүртгүүлээд байгаа бөгөөд тэдний цөөнгүй хувийнх нь бүртгэл зөрүүтэй, дутуу бүртгүүлсэн зөрчилтэй байгаа юм. Татварын ерөнхий газраас мэдээлснээр 137’822 татвар төлөгч мэдээллээ нягтлах шаардлагатай байгаа ажээ. Мэдээллээ нягтлан шалгах, засварлах сүүлийн хугацаа хоёрдугаар сарын 15-ны өдөр гэдгийг татварынхан сануулж байна.

Хуульд заасан албан татвар буцаан олгох нөхцөл, шаардлага хангасан 482 600 татвар төлөгч иргэний 2016 онд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн 34.5 тэр бум төгрөгийг буцаан олгох гүйлгээ хийгдэж байгааг мөн мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40603
0 эможи
keyboard_arrow_up