Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ӨНӨӨДӨР: “Орон сууцны хямдрал, урамшуулалт өдөрлөг”-ийн нээлт болно

2017 оны 2 сарын 03

Өнөөдөр буюу 2017 оны хоёрдугаар сарын 03-ны баасан гарагт болох зарим үйл явдлын хураангуйг та бүхэнд хүргэж байна.


Корпрэйшн төв

09.30 цагт: Гүйцэтгэх удирдлагуудын нэгдсэн чуулга уулзалт, сургалт зөвлөгөөн болно. Энэхүү дээд чуулга уулзалтаар байгууллагын хөгжил болоод гүйцэтгэх удирдлагын хөгжлийн талаарх тулгамдсан асуудлуудыг сөхөн түүнд шийдэл санал болгох, Монголын бизнесийн шилдэгүүдээс туршлага судлах боломж бүрэлдэх юм. Утас: 70001123


Засгийн газрын 4 дүгээр байр

10.00 цагт:  Үндэсний аудитын газраас төсвийн ерөнхийлөн захирагчдын үйл ажиллагаанд хийх аудитын нээлт Засгийн газрын 4 дүгээр байрны хурлын танхимд  болно. 


Багшийн хөгжлийн ордон

10.00 цагт: Нийслэлийн ЕБС, цэцэрлэгийн хүртээмж, хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор 2016-2017 оны хичээлийн жилд шинээр сургууль цэцэрлэг байгуулахаар төлөвлөж буй иргэд, аж ахуйн нэгж байгуулагуудад арга зүйн зөвлөгөө өгөх уулзалт зөвлөгөөн Багшийн хөгжлийн ордны 202 тоотод болно. Утас: 70113039, 96580605, 94016262


"Мишээл Экспо" төв

10.00 цагт: “Орон сууцны хямдрал, урамшуулалт өдөрлөг”-ийн нээлт  Мишээл барилгын их дэлгүүрт болно. Энэ үеэр иргэд Шинэ орон сууцны зах зээлийн үнэ ханш, эрэлт, нийлүүлэлтийн талаарх бодит мэдээллийг авах боломжтой юм байна. Утас: 91000222, 99011281

14.00 цагт: Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хоёрдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөнтэй холбогдуулан энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийт, төр захиргааны байгууллагуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий "Хонх дарж, хаалга тогшъё" хөдөлгөөн өрнүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын цагдаагийн газраас дүүргийн цагдаагийн хэлтсүүдтэй хамтран өдөрлөг зохион байгуулна. Утас: 99079762


МҮХАҮТ

10.00 цагт: 2016 оны Оны онцлох аж ахуйн нэгжүүдийг алдаршуулах, туг өргөх ёслол, мөн шинэ гишүүдийн гэрчилгээ гардуулах үйл ажиллагаа МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн их танхимд болно.

14.30 цагт: МҮХАҮТ-д Евразийн эдийн засгийн комиссын үндсэн чиглэл хариуцсан Сайд Т.Д.Валоваятай хийх Монголын бизнес эрхлэгчдийн ажил хэргийн, хамтарсан уулзалт зохион байгуулагдана. Тус уулзалтад Евразийн эдийн засгийн комиссын талаас Макро эдийн засаг, интегралчлалын үндсэн чиглэл хариуцсан сайдын туслах Ф.В.Черницын, Интегралчлал, хөгжлийн газрын дарга С.С.Шухно, Евразийн эдийн засгийн комиссын гишүүн-орнууд болох МУ-д суугаа ОХУ-ын бүрэн эрхт элчин сайд И.З.Азизов, Беларусь Улсын элчин сайдын яамны зөвлөх С.Л.Рыченко, ОХУ-ын элчин сайдын яамны атташе С.С.Безруков, Казахстан улсын Элчин сайдын яамны төлөөлөгчид тус тус оролцоно. Утас: 99107440


Төрийн ордон

11.00 цагт: УИХ-ын гишүүн хэвлэлийн бага хурал хийлгэнэ. Сар шинийн өмнө малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулж, ээжүүдийн хүүхдээ асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл тасрахгүй байх боломжийг бүрдүүлсэн хууль, мөн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хууль батлагдсан талаар мэдээлэл хийнэ. Утас: 91915340


Сүхбаатарын талбай

11.00 цагт:  “Мянган хүүхэд мянган бэлэг” ТББ-аас санаачилсан “Эрүүл энхийн мянган жаргалан” аяны хүрээнд Дундговь аймгийн Баянжаргалан сумын хүн эмнэлэгт түргэний машин хүлээлгэж өгөх үйл ажиллагаа болно. Утас: 88064414, 97171708


ЦССҮТ

11.00 цагт: 2017 оны хоёругаар сарын 03-ны "Цусаа бэлэглэх өдөр"- ийн хүрээнд Цус сэлбэлт, судлалын үндэсний төвтэй хамтран “Сэтгэлийн 1000 донор” сайн үйлсийн аянг 2 дах удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ үеэр зарим байгууллага аж ахуйн нэгжийн ажилчид болон манай сагсан бөмбөгийн тамирчид цусаа бэлэглэнэ. Мөн Н.Баасандамба, Д.Даваажаргал, Н.Алтантуяа нарын Хүндэт доноруудад “Хүрэл донор” өргөмжлөл гардуулж, алдаршуулах юм.


Улаанбаатар хотын цагдаагийн газар

11.00 цагт: Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газарт ломбард, орон байранд удаа дараа нэвтрэн орж эд зүйл дээрэмдсэн гэмт хэрэг болон гэмт хэрэг,зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хийнэ. Утас: 94725999


БСШУСЯ

11.30 цагт: БСШУСЯ-ны Ёслол хүндэтгэлийн танхимд АНУ-ын Бизнесийн сургуулиуд болон сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөл (ACBSP)- ийн 8 дугаар бүсээс гишүүн сургуулиудын дунд анх удаа зохион байгуулсан “Business Simulation” буюу бизнес загварчлалын олон улсын тэмцээн тэмцээнд амжилттай оролцсон оюутнуудад БСШУС-ын Сайд Ж.Батсуурь ACBSP байгууллагын Цом, сертификатыг гардуулж өгнө. Утас: 88082043, 88088790


Ардчилсан нам

12.00 цагт: АН-ын байранд "Орон нутгийн сонгуулийн үр дүнд олонхи болж засаглах эрх авсан ч бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа" талаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ИТХ-ын төлөөлөгчид, АН-ын газрын дарга нар мэдээлэл хийнэ. Утас: 88028646

Эх сурвалж: mnb.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40599
0 эможи
keyboard_arrow_up