Эхний өдрийн байдлаар 18.964 иргэн “Насны хишиг” хүртэх хүсэлт өгчээ
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ач санах хуулийг батлуулж, азай буурлууддаа насны хишиг олгох эрх зүйн орчин бүрдүүлнэ” гэж тусгасны дагуу Сар шинийн баяр болон Үндэсний их баяр наадмын өмнө 65-аас дээш насны иргэдэд “Насны хишиг” олгож байхаар тогтсон.
Тэгвэл эхний ээлжийн олголтын бүртгэл өчигдөр эхэлсэн юм. Эхний өдрийн байдлаар нийслэл хотын зургаан дүүрэг, орон нутгийн нийт 18.964 иргэн “Насны хишиг” хүртэх хүсэлтээ оршин суугаа газрынхаа Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын салбарт ирүүлжээ.
Цагаан сараас өмнө тэтгэмж авах иргэдийн мөнгийг энэ сарын 15-ны өдрийн дотор олгох аж. Харин наадмын өмнө тэтгэмжид хамрагдах иргэд зургаадугаар сарын 30-ний өдрийн дотор хүсэлтээ өгөх шаардлагатай аж. Энэ хугацаанд хүсэлтээ гаргаж өгөөгүй бол “Насны хишиг”-ийн тэтгэмж нь дараа онд буюу 2018 онд олгогдох аж.
65-аас дээш насны иргэдэд олгох “Насны хишиг”-тэй холбоотой бусад мэдээллийг эндээс үзнэ үү.





.jpg)
.jpg)