Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Өдөр бүр 50 мянган иргэнд НӨАТ-ын буцаан олголтын мөнгө өгнө

2017 оны 2 сарын 02

Өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын тухай хуулийн дагуу иргэд худалдан авалт хийсэн баримтаа ebarimt.mn сайтад бүртгүүлснээр 100 сая төгрөг хүртэлх хонжвортой сугалаанд хамрагдах, тухайн жилийнхээ худалдан авалтын нийт үнийн дүнгийн хоёр хувь буюу төлсөн татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авахаар болсон.

Тэгвэл 2016 оны буцаан олголтыг мөнгийг Төрийн сангаас өнгөрсөн шөнөөс эхлэн иргэдийн данс руу шилжүүлж эхэллээ.

Төрийн сангаас өдөрт 50 мянга хүртэлх гүйлгээ хийх боломжтой учир өдөр бүр хувийн мэдээллээ баталгаажуулсан 50 мянган иргэн банк харгалзахгүйгээр буцаан олголтын мөнгөө авах аж. Хувийн мэдээллээ шинэчлэн баталгаажуулаагүй иргэд энэ сарын 15-ыг хүртэл баталгаажуулах ebarimt.mn сайтад баталгаажуулснаар буцаан олголтын мөнгөө авах боломжтой аж.

Цаашид иргэдэд илүү хүртээмжтэй байлгах үүднээс буцаан олголтын мөнгийг улирал тутамд, бэлэн болон бэлэн бусаар олгох санал гараад байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40578
0 эможи
keyboard_arrow_up