Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын бие бүрэлдэхүүн 2017 оны 1 дүгээр сарын Тайлангийн хурлаа зохион байгууллаа

2017 оны 2 сарын 02

Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын бие бүрэлдэхүүн 2017 оны 1 дүгээр сарын Тайлангийн хурлаа зохион байгууллаа. Энэ сарыг “Цэрэг дайчдад зориулсан Талархалын сар” болгон зарласан тус хамт олон дэвшүүлсэн зорилго зорилт, төлөвлөсөн ажлын биелэлтээ дүгнэж, сарын тэргүүний алба хаагчдаа тодруулсан байна.

Сарын :
• “Тэргүүний албаны дарга”-аар Ерөнхий удирдаач, хошууч Б.Энхбаяр,
• “Тэргүүний уран бүтээлч”-ээр Гоцлол дуучин МУГЖ Ч.Баярмаа,
• “Тэргүүний үйлчилгээний ажилтан”-аар Тоглолтын хувцасны эрхлэгч А.Энхзаяа нар шалгарч, сарын “Онцлох бүтээлч ажил”-аар Улаанбаатар цэргийн хүрээний анги байгууллагуудад хүрч, нийт 17 удаагийн тоглолтоор 4500 гаруй албан хаагчдад урлагаар үйлчилсэн “Талархалын тоглолт”-уудыг нэрлэжээ. Тайлангийн хурлын дараа ЦДБЭЧ-ын дарга хурандаа Г.Золзаяа Цэргийн тангараг давтах ажиллагааг зохион байгуулав.
Энэ үеэр ЦДБЭЧ-ын хамт олны эгнээнээс Уртын дуучин ахлах ахлагч Г.Алтанцэцэг, хөгжимчин ахлагч Б.Майнбаяр, бүжигчин ахлах ахлагч Б.Дарханбат, бүжигчин ахлагч Ж.Сайнзул нарын 4 уран бүтээлч Монгол улсын “Соёлын тэргүүний ажилтан” хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртлээ. 
Мөн зарим уран бүтээлчид, ажилтан албан хаагчид БСШУСЯ-ны “Хүндэт жуух бичиг”, Баянзүрх дүүргийн дурсгалын медалиудаар шагнагдсан бөгөөд шагналыг БХЯ, ЗХЖШ болон Соёл урлагийн салбарын төлөөлөгчид гардуулсан байна.
ЦДБЭЧ-ын нэр хүндийг Олон улсын тайзнаа амжилттай өргөж яваа дуучин ахлагч Ч.Бадрал болон 1 дүгээр сар ажил үйлсээрээ манлайлсан тэргүүний алба хаагчдыг чуулгын даргын тушаалаар шагнаж урамшууллаа.
Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга Military Song & Dance Academic Ensemble-н зураг.
Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга Military Song & Dance Academic Ensemble-н зураг.
Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга Military Song & Dance Academic 

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40575
0 эможи
keyboard_arrow_up