Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой өнөөдөр тохиож байна

Эх орон, газар нутгаа харийн дайснаас өмгөөлөн тэмцсэн, омог бардам Монгол эрсийн Ардын журамт цэрэг, тэртээ 95 жилийн өмнө анхны ялалтаа байгуулж, өнөөгийн энх амгалан амьдралын үндсийг тавьсан ардын журамт цэргийн жанжин Д.Сүхбаатарын 124 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Тус ойн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүд
10:00 Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд мэндчилгээ дэвшүүлнэ. УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, бусад албаны хүмүүс оролцоно.
11:00 Монгол Ардын намд 124 гишүүн элсүүлэх арга хэмжээг зохион байгуулна /Тусгаар тогтнолын ордон/
13:00 Д.Сүхбаатарыг сурталчлагч О.Баатарын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн Тусгаар тогтнолын ордны хоёрдугаар давхарт зохион байгуулагдана.
13:40 Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ /УИХ, ЗГ болон албаны хүмүүс оролцоно/
14:00 Монголын Үндэсний музейд хадгалагдаж байгаа Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын түүхт түр үзмэрийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа
14:00 Д.Сүхбаатар жанжны гэрийн буйранд цэцэг өргөх ёслолын ажиллагаа




