Орон даяар ЭЕШ-ын бүртгэл эхэллээ
2017 оны 2 сарын 01

Өнөөдөр монгол хэл бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчын бүртгэл 09:00 цагт орон даяар эхэллээ. Энэхүү бүртгэл дөрөвдүгээр сарын 14-ны 18:00 цагт дуусах бөгөөд хугацаа, цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл авахгүй хэмээн албан ёсоор Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.
ЭЕШ-ын хураамж шалгалт бүрд 5800 төгрөг бол батламж хуудас 700 төгрөгийн үнэтэй байна. Шалгалт өгөхөөр сонгосон хичээлээ нэмэх бол онлайн бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд хандах хэрэгтэй аж. ЭЕШ-ын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар явагдана.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
40537
0 эможи




