Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Монгол бүсгүйчүүд НҮБ-ын сэтгүүлийн нүүрийг чимэв

2017 оны 2 сарын 01

НҮБ-ын төв штабаас жил бүр эрхлэн гаргадаг лавлах сэтгүүлийн ээлжит дугаар бэлэн болжээ. Энэ удаагийн сэтгүүлийн нүүрийг Монгол бүсгүйчүүд чимсэн байна.  

НҮБ-ын мэдээлэл, тайлангийн эмхэтгэл, цахим хуудас зэргийн талаарх мэдээллийг тус байгууллагын үндсэн зургаан хэл дээр хэвлэн нийтэлжээ. Энэхүү сэтгүүл нь түүнчлэн гадны жуулчдад зориулсан гарын авлага юм.

“НҮБ-д тавтай морил” сэтгүүлийн нүүрэнд дэлхийн халуун цэгт албан үүрэг гүйцэтгэж яваа Монголын энхийг сахиулагч бүсгүйчүүдийн зураг тавигджээ.

Өнөөдрийн байдлаар Монголын цэнхэр дуулгатнууд, тэр дундаа энхийг сахиулагч бүсгүйчүүд дэлхийн 6 улсад албан үүрэг гүйцэтгэж байна.

Өмнөд Суданд улсад Монгол улсын Зэвсэгт хүчний 850 алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа юм.

“Манай багт 36 эмэгтэй алба хаагч бий: эмч, сувилагч, тогооч болон холбоочид”

М.Батчулуун, Монголын зэвсэгт хүчний цэргийн багийн захирагч

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол улс 2002 оноос хойш тогтмол идэвхтэй оролцож байна. Өнгөрсөн 14 жилийн хугацаанд Монголын 6,700 цэрэг энхийг сахиулах 11 ажиллагаанд оролцжээ.

 

Эх сурвалж: asiarussia.ru

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40533
0 эможи
keyboard_arrow_up