Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Насны хишиг” авах ахмадуудыг бүртгэж эхэллээ

2017 оны 2 сарын 01

МАН засгийн эрхийг авсны дараа өндөр настнуудад жилдээ хоёр удаа буюу сар шинэ, наадмын өмнө насны хишиг хүртээж байхаар болсон. Тодруулбал, ахмадуудад “Насны хишиг” тэтгэмж хүртээх хуулийг УИХ-аас өнгөрсөн онд баталсан билээ. Уг хуулийг дагуу сар шинээс өмнө ахмадуудад насны хишиг олгохоор болжээ. Хуульд ъ тэтгэмжийг 65-аас дээш насны ахмадад олгохоор заасан. Тухайлбал, 65-69 настай ахмад настанд 50 мянга, 70-79 настай ахмад настанд 80 мянга, 80-89 настай ахмад настанд 150 мянга, 89-ээс дээш настай ахмадад 250 мянган төгрөгийг олгох юм. 2017 оны төсөвт 20.5 тэрбум төгрөг суулгасан бөгөөд 122 мянга гаруй ахмад хишиг хүртэнэ гэсэн тооцоог салбарын яамнаас гаргажээ.

Дээрх болзол хангасан иргэд өнөөдрөөс иргэний үнэмлэхтэйгээ сум хорооныхоо нийгмийн халамжийн мэргэжилтэнд хандаж бүртгүүлэх юм байна. Тиймээс хэвтрийн өвчтэй, биеэр очих боломжгүй хүмүүсийн хүсэлтийг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, асран хамгаалагч нь гаргах аж.

Бүртгэлээ хийлгэсэн ахмадуудад Хаан банк, Төрийн банк, Капитал банкаар дамжуулан мөнгийг нь олгохоор болжээ. Түүнчлэн бүртгүүлсэн ахмадууд хоёрдугаар сарын 25, болон зургадугаар сарын 25-наас хойш банкинд очиж мөнгөө бэлнээр авах боломжтой юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40522
0 эможи
keyboard_arrow_up