Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг сайжруулан, шинэчилнэ
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд Зам тээврийн хөгжлийн яамны сайд Д.Ганбат, Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул болон холбогдох албаны удирдлагууд, Авто замын бодлогын хэрэгжилтийг хэрэгжүүлэх газар, Авто тээврийн хөгжлийн бодлогын хэрэгжилтийн газар, Авто тээврийн үндэсний төв, Мэргэжлийн хяналтын газар, Авто зам засвар арчлалтын компани, хэвлэл мэдээлийн албаны төлөөлөгч нарын хамт явж авто замын нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
Энэ үеэр Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул энэ чиглэлийн авто замд зам тээврийн осол, хэрэг гардаг шалтгаан нөхцөл болон зам тээврийн осол давтагдан үйлдэгддэг цэгүүдийн талаарх мэдээллийг өглөө.
Цаашид тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг бууруулах зорилгоор Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4-6 эгнээтэй болгож, өргөтгөн шинэчлэх, хайс хашилт хийлгэх, Авто замын тэмдэг, тэмдэглэлийг сайжруулах зэрэг саналыг дэвшүүлэн удирдлагуудад танилцууллаа.





