Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Токитэнкү А.Хүчитбаатар таалал төгсчээ

2017 оны 1 сарын 31

Японы сүмо бөхийн дэвжээнээ Монголын хүчтэнүүдийн нэгэн төлөөлөл болж явсан Токитэнкү А.Хүчитбаатар өвчний улмаас таалал төгсчээ.

Цусны хорт хавдартай болох нь оношлогдож, улмаар өнгөрсөн оны наймдугаар сард зодог тайлсан тэрээр цэл залуу 37 насандаа бурхны орныг зорилоо.

2002 онд сүмогийн дэвжээнд хөл тавьсан Токитэнкү зодог тайлах хүртлээ макүүчи зиндаанд 63 башёд барилдсан юм.

Токитэнкү А.Хүчитбаатарын өвчний талаар түүний харьяалагддаг Токицүказэ дэвжээнээс 2016 оны нэгдүгээр сард анх олон нийтэд мэдээлсэн юм. Улмаар хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж байгаад өнгөрсөн наймдугаар сард зодог тайлах шийдвэр гаргасан. Тухайн үед Токитэнкү “Эхлээд энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байсан. Энэ бүх эмчилгээний дараа сүмод барилдахын тулд бие бялдараа сэргээхэд хэцүү юм байна. Миний цор ганц хийж чадах зүйл нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх байсан" хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр хэлж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40502
0 эможи
keyboard_arrow_up