Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Машины дугаар нь 1, 6-гаар төгссөн бол өнөөдөр татвараа төлөх сүүлийн өдөр тохиож байна

2017 оны 1 сарын 31

Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг. Ингэхдээ улсын дугаарын төгсгөлийн тооноос хамаарч сар бүрд хуваарилж өгөх учиртай.

Хуулийн дагуу 1 дүгээр сард 1, 6-гаар төгссөн улсын дугаартай жолооч нар татвараа төлж байгаа билээ. Хуулийн хугацаа маргааш дуусах учраас 1 болон 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нар маргаашийн дотор татвараа төлөх ёстой юм.  Ирэх сард 2, 7-гоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нар маргаашийн дотор татвараа төлнө.

Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар:

1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард

2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард

3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард

4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард

5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40491
0 эможи
keyboard_arrow_up