Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЗЦГ: Алба хаагчдын гэр бүлийн гишүүдийг хүлээн авч уулзав

2017 оны 1 сарын 30

Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн удирдлагуудаас алба хаагчдын гэр бүл /эцэг, эх, эхнэр/-ийн хүмүүстэй уулзаж тэдэнд тус хэлтсээс 2016 онд хийсэн ажлын тайлан, байрны зохион байгуулалт болон алба хаагчдын ажлын онцлог, хийж гүйцэтгэж байгаа ажлын талаар танилцуулж, 2017 онд алба хаагчдын нийгмийн асуудал болон ажиллах нөхцлийг сайжруулах талаар санал хүсэлт авлаа.

Мөн хэлтсийн алба хаагчдын гэр бүлээс “ГЭР БҮЛИЙН ЗӨВЛӨЛ” байгуулах санал гаргаж, санал хураасны дагуу 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.

Уулзалтын дараа гэр бүлийн гишүүдийн дунд ширээний теннисний тэмцээн зохион байгуулж, дурсгалын зүйл гардуулан ажиллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40473
0 эможи
keyboard_arrow_up