Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргагч нар сургалтад хамрагдлаа

2017 оны 1 сарын 30

Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Авлигатай тэмцэх газартай хамтран хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргагч нарт зориулсан сургалтыг 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр дүүргийн хурлын их танхимд зохион байгууллаа. 

Сургалтаар Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөсурьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх тухай, Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хэрхэн бөглөх талаар мэдээлэл өгсөн юм.

Сургалтыг Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан н.Баасандэлгэр удирдан явуулсан ба сургалтад Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат, төлөөлөгчид, тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Азжаргал, Ажлын албаны хэлтсийн дарга нар болон хороодын Засаг дарга нар хамрагдсан юм.

Мэдүүлэг гаргагч та 2016 оны ХАСХОМ-ээ 2017 оны 2 дугаар сарын 15-ны дотор хугацаанд нь мэдүүлээрэй гэж Сүхбаатар дүүргийн ИТХ-ын ажлын албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40459
0 эможи
keyboard_arrow_up