Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Зэвсэг ашиглаж дээрэм хийсэн этгээдүүдийн хэргийг шүүхэд шилжүүллээ

2017 оны 1 сарын 28

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Элит” хотхонд байр түрээслэн мөрийтэй тоглоом тоглож байсан этгээдүүдийг галт зэвсэг ашиглан дээрэмдсэн хэрэг өнгөрсөн аравдугаар сард гарсан билээ. Хэргийг эрүүгийн ертөнцөд зартай этгээдүүд үйлдсэн бөгөөд тодруулбал, “Ландага” хочит Ё.Батцэнгэл, “шош” хэмээх Н.Ариунгэрэл нар зохион байгуулж, өмнө нь танхайн хэргээр гэмт хэрэгт холбогдож байсан “Ука” хэмээх Г.Алтанхуяг, Б.Насандэлгэр, М.Амартүвшин зэрэг этгээдүүд дээрмийн хэргийг гардан үйлдсэн байдаг. Тэд мөрийтэй тоглоомчдоос их хэмжээний мөнгө болон 1,2 кг алт, 2000 ам.долларыг дээрэмдэж зугтаасныг цагдаагийн байгууллагаас шуурхай илрүүлэн баривчилсан юм.

Харин хууль бусаар нууцаар мөрийтэй тоглоом тоглосон гэх үндэслэлээр таван залууд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.

Тэгвэл галт зэвсэг ашиглаж дээрэм үйлдсэн уг онц ноцтой гэмт хэргийг мөрдөн шалгах хугацаа дуусч, шүүхэд шилжүүлсэн гэдгийг эх сурвалж хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40447
0 эможи
keyboard_arrow_up