Өнгөрсөн онд 1,2 сая тонн газрын тос импортолжээ
2017 оны 1 сарын 28

Монгол Улс байгалийн баялаг арвинтай улс. Нүүрс, алт, зэс, газрын тос гээд байгалийн баялаг нөөц ихтэй гэсэн судалгаа бий. Өнгөрсөн 2016 онд гэхэд 1,2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлосон байна.
Манай улс 2014 онд 1,3 сая тн, 2015 онд 1,1 сая тн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэжээ.
Газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээг төрлөөр нь авч үзвэл АИ-92 октантай автобензин 28 хувь, А-80 автобензин 5 орчим хувь, дизель түлш 48 хувь онгоцны түлш 2 хувь бусад нь 17 хувийг эзэлж байна. Нийт хэрэглээний 94 хувийг ОХУ, 2 хувийг БНХАУ, 4 хувийг бусад улсуудаас тус тус импортолжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
40446
0 эможи




