Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Н.Номтойбаяр сайд МҮЭХ-ны гишүүдтэй уулзлаа

2017 оны 1 сарын 27

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр МҮЭХ-ны идэвхтэн, сонгуультан гишүүдтэй уулзалт хийлээ.

Тэрээр хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодолго, зорилт, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулсан юм. Мөн өнгөрсөн долоо хоногт баталсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн талаар асуултад хариу өгч ярилцлаа. МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Засгийн газрыг төлөөлж бид өмнө нь Ерөнхий сайдтай уулзсан. Харин энэ удаагийн уулзалтыг Н.Номтойбаяр сайд өөрөө санаачлан, уулзалт хийх хүсэлт тавьсанд баярлаж байна. Цааш цаашдын хамтын ажиллагаа улам батжихын эхлэл гэж үзэж байна. Хэлэлцээр болон бусад хамтын зорилтоо бодит ажил болгохын төлөө хамтдаа хичээе" хэмээн онцолж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40435
0 эможи
keyboard_arrow_up