Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргаашнаас цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

2017 оны 1 сарын 27

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

28-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, 28,29-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 01 дүгээр сарын 28-наас 2017 оны 02 дугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр, 29-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хугацааны эхээр хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 26-31 градус хүйтэн.

Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус хүйтэн байна.

Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна гэж Цаг уур орчин шинжилгээний газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40400
0 эможи
keyboard_arrow_up