Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ипотекийн зээлийн даатгалын үйл ажиллагааны журмыг боловсруулж байна

2017 оны 1 сарын 27

Санхүүгийн зохицуулах хороо “Ипотекийн зээлийн даатгалын үйл ажиллагааны журам”-ын төслийг боловсруулж эхэлжээ. Бусад улс, орон урт хугацааны зээлтэй иргэдийн санхүүгийн эрсдэлийг хааж даатгалд хамруулснаар зээлдэгч нас барах, хөдөлмөрийн чадвараа алдах зэргээр санхүүгийн чадваргүй болоход зээлийн эргэн төлөлтийг даатгалын компани барагдуулдаг жишиг байдаг. Тиймээс орон сууцны ипотекийн зээлийн даатгалыг олон улсын жишигт хүргэх зорилгоор уг журмыг боловсруулж байгаа аж.

Санал авч буй журмын дагуу даатгалын үнэлгээг зээлийн үлдэгдэл дүнгээр хийж, зээлдэгч өндөр настай байвал эрсдэл өндөр гэж тооцох юм. Хамгийн эрсдэл багатай буюу 20 хувийн эрсдэл бүхий бүлэг нь 20-35 насны иргэд хэмээн даатгалын компаниуд тодорхойлжээ. Зээлдэгч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувь алдах тохиолдолд журам үйлчилнэ.

Харин түр ажилгүй болох, түр хөдөлмөрийн чадвар алдсан тохиолдлыг зохицуулахгүй. Өнгөрсөн оны сүүлийн сарын байдлаар ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн нийт тоо 89 мянгад хүрснийг Монголбанк мэдээлсэн. Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр ингэж өргөн хүрээнд хэрэгжсэнтэй холбоотой даатгалын шинэ бүтээгдэхүүн шаардлагатай болжээ. Шинэ бүтээгдэхүүн нь зээлдэгчийг санхүүгийн эрсдэлээс хамгаалахаас гадна даатгалын хүртээмжийг давхар нэмэгдүүлнэ гэж Санхүүгийн зохицуулах хороо тооцоолж байгаа аж. Уг журамд иргэдийн саналыг нээлттэй тусгаж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40398
0 эможи
keyboard_arrow_up