Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Зарим компанийн хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнийг өөрчилжээ

2017 оны 1 сарын 23

Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгө оруулалтын менежментийн “Мандал ассет менежмент ҮЦК” ХХК болон  үнэт цаасны зах зээл дээр брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхэлдэг “Капитал маркет корпораци ҮЦК” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд тус тус өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө.

“Мандал ассет менежмент ҮЦК” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “Юу Эм Си холдинг” ХХК өөрийн эзэмшлийн хувьцааг бүхэлд нь иргэн Н.Монсорт шилжүүлэх зөвшөөрлийн хүсэлтийг Хороонд гаргасан юм. Харин “Капитал маркет корпораци ҮЦК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Капитал банк өөрийн эзэмшлийн хувьцааг шилжүүлснээр “Бишрэлт холдинг” ХХК нь тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40244
0 эможи
keyboard_arrow_up