Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатар хотын цагдаагийн газар 2016 оны ажлаа тайлагналаа

2017 оны 1 сарын 20

Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйл “..Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага нь иргэд оршин суугчдад ажлаа тайлагнах” заалтын хүрээнд Хууль зүйн сайдын 2014 оны А/89 дүгээр тушаалаар баталсан“ Иргэний зөвлөл, оршин суугчдад цагдаагийн байгууллагын тайлан тавих журам” –ын дагуу Улаанбаатар хотын цагдаагийн газраас 2016 онд хэрэгжүүлсэн ажлаа Улаанбаатар хотын цагдаагийн газар иргэдэд тайлагналаа.

Тайлангийн хуралд Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Э.Ганбат, нийслэл болон бусад дүүргийн ИТХ-ын дарга, цагдаагийн хэлтсийн дарга нарын албан хаагчид нийслэлийн иргэдийн төлөөлөл оролцлоо.

2016 онд Сүхбаатар дүүрэгт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оныхоос 4 хувиар буурсан дүн мэдээтэй байна.

Мөн нийслэлийн цагдаагийн газраас 2017 онд хэрэгжүүлэх ажлын үндсэн чиглэлээ танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, санал хүсэлтийг сонслоо гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40185
0 эможи
keyboard_arrow_up