Түргэн тусламжийн тэрэг дуут дохионы шинэ систем ашиглана

Дуут дохио нь зам тээврийн ослын шалтгаан болсоор байгаа учраас Шведийн Засгийн газраас энэ дуут дохиог болж өгвөг ашиглахгүй байхыг сануулдаг. Тиймээс тус улсын Стокольм хотын "Рояал" технологийн хүрээлэнгийн оюутнууд энэхүү асуудлыг шийдэх гарцыг олжээ. Энэ системийг Ивам хэмээн нэрлэсэн бөгөөд ажиллах ерөнхий зарчим нь авто машины радио мэдээллийн системийг ашиглан дуут дохиогоо машины радиогоор дамжуулан хүргэх систем юм.
Тодруулбал, тухайн авто машин фм радиогоо асаан дуу сонсож явтал түргэн тусламжийн тэрэг таныг зам тавьж өгөхийг шаардан дуут дохиогоо таны фм, радиогоор дамжуулан танд хүргэнэ гэсэн үг юм. Энэхүү систем нь тухайн авто машинд ойролцоогоор 10-15 секундын хугацаанд зам тавьж өгөх сануулга өгөх бөгөөд сануулгыг авсан даруйдаа жолооч зам тавьж өгч, замын хөдөлгөөндөө аюулгүй оролцох боломжийг хангаж өгч байгаа юм. Энэхүү системийн туршилтын ажлыг энэ оны дунд үеэс эхлүүлэхээр төлөвлөжээ.




