Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Цэргийн үүрэгтний бүртгэл өнөөдөр дуусна

2017 оны 1 сарын 20

Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл өнөөдөр дуусна. Цэргийн бүртгэлийг энэ сарын 4-20-ны өдрүүдэд есөн дүүргийн 152 хороонд явуулж байгаа юм. Бүртгэлд 18-50 насны эрчүүд цэргийн алба хаасан хаагаагүй өөрийн оршин сууж буй хороондоо очиж бүртгэлээ хийлгэх ёстой. Мөн бэлтгэл офицерууд 60 нас хүртлээ цэргийн бүртгэлд бүртгүүлнэ. Цэргийн бүртгэлийг хороодын Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 8.30-19.00 цагт, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд зохион байгуулж байна. Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байх, алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэх шаардлагатай. Мөн цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40158
0 эможи
keyboard_arrow_up