COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Гадаад паспортыг шинэчлэх хэлэлцээр хийжээ

2017 оны 1 сарын 19

Оюуны өмч, улсын бүртгэлийн өрөнхий газрын дарга болон албаны бусад хүмүүс өнөөдөр Төрийн ордонд Бүгд Найрамдах Унгар Улсын "Мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компани"-ийн төлөөлөгчидтэй хэлэлцээр хийжээ.

Тус хэлэлцээрээр Монгол Улсын үндэсний энгийн цахим гадаад паспорт нийлүүлэх "Хамтын ажиллагааны гэрээ", "Худалдан авах гэрээ"-нд тусгах өөрчлөлтүүдийг ярилцсан байна.

Ингэснээр Монгол Улсын үндэсний гадаад паспортыг олон улсын жишигт нийцүүлж стандартын шаардлага хангасан, шинэ дэвшилтэт технологийн чиптэй цахим паспорт болгох,түүнийг хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой болох аж.

Мөн Монгол Улсад өндөр нууцлал бүхий иргэний цахим паспортыг нийлүүлснээр Монгол Улсын иргэд гадаад орны хилээр түргэн шуурхай, ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүй нэвтрэн орох, баримт бичгийн аюулгүй байдлыг хангахад ихээхэн ач холбогдолтой юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40145
0 эможи
keyboard_arrow_up