“Авто замын барилга, засварын хяналтын инженерийн гарын авлага”-ыг танилцуулна

Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас “Авто замын барилга, засварын хяналтын инженерийн гарын авлага”-ыг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10:00 – 12:00 цагт нийслэлийн Иргэний танхимд танилцуулна. Энэхүү гарын авлагыг ЖАЙКА-гийн “Өвсний үндэс” техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн “Хүйтэн, сэрүүн бүс нутгийн авто замын барилга, засварын хяналтын ажлын чадавхийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд боловсруулсан юм.
Сургалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Япон улсаас Монгол улсад суугаа ЭСЯ, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/,логын хэрэгжилтийг зохицуулах газар, Монголын Авто замчдын холбоо, Зам, тээврийн хөгжлийн төв, Зам барилгын болон хяналтын зөвлөх үйлчилгээний компаниуд оролцоно гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.




