Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг сугалаагаар тодруулахгүй

2017 оны 1 сарын 18

Монгол Улсад өнөөдрийн байдлаар нийт өрхийн 30 орчим хувь нь инженерийн дэд бүтцэд холбогдсон орон сууцанд, үлдсэн хэсэг нь гэр хороололд, үүнээс Улаанбаатар хотын нийт хүн амын 60 орчим хувь нь гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа байна.

Улсын хэмжээнд 2013 онд 18,4 мянган өрх, 2014 онд 22,9 мянган өрх, 2016 онд 27 мянган өрх орон сууц түрээслэн амьдарсан гэсэн судалгаа бий.

Сүүлийн жилүүдэд барилгын салбарын үйл ажиллагаа эрчимжиж, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, захиалагчдын санхүүжилтээр орон сууцны барилга олноор баригдаж, ашиглалтад орж байгаа ч иргэдийн санхүүгийн чадавхиас шалтгаалан орон сууцыг шууд болон зээлээр худалдан авах боломж хомс хэвээр байгаа.

Үүнтэй холбоотойгоор иргэдийн орон сууц түрээслэх сонирхол өсөн нэмэгдэж байгаа боловч, түрээсийн орон сууцны хүрэлцээ хомс, чанар муу, үнэ өндөр байгаа юм. Улсын хэмжээнд 2013 онд 18,4 мянган өрх, 2014 онд 22,9 мянган өрх, 2016 онд 27 мянган өрх орон сууц түрээслэн амьдарсан гэсэн судалгаа бий.

Манай улсад Засгийн газраас “Түрээсийн орон сууц” хөтөлбөр 2016 оноос хэрэгжилж, эл хөтөлбөрт хамрагдах гэсэн иргэдийн урд дараалал үүсээд буй.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг Засгийн газрын 2015 оны долдугаар сард баталсан байдаг. Харин хөтөлбөрийг эхлүүлэх шийдвэрийг 2016 оны хоёрдугаар сард гаргасан билээ. Үүнтэй холбоотойгоор Барилга, хот байгуулалтын яам уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх журмыг баталсан бөгөөд уг журамд орон сууц шууд худалдан авах боломжгүй, орон сууцны ипотекийн найман хувийн зээлийн нөхцлийг хангаж чадахгүй байгаа буюу орон сууцны урьдчилгаа төлбөр болох 30 хувь нь бүрдээгүй, бага, дунд орлоготой иргэд хамрагдахаар тусгасан. Үүнд, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настнууд, залуу гэр бүл буюу 2016 оны нэгдүгээр сарын 01-ээс өмнө гэрлэлтээ батлуулсан 35 нас хүртэл эхнэр, нөхрийг энэ бүлэгт хамруулахаар заасан юм. Түүнчлэн хувийн хэвшлийнхэн, төрийн албан хаагчид, гэр оронгүй иргэд, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, эрэгтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдах боломжтой. Уг ажлын хүрээнд 2016 оны дөрөвдүгээр сараас эхлэн “Төрийн орон сууцны корпораци”-ийн Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт захиалж бариулсан орон сууцнаас 929 орон сууцыг төрийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэх, түүнийг холбогдох журмын дагуу иргэдэд түрээслүүлэх үйл ажиллагааг эхлүүлээд байгаа. Гэвч орон сууц худалдан авах боломжгүй иргэд түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ олноор өгч байснаас үүдэн “сугалаа” явуулж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, аз таарсан нэг нь түрээсийн орон сууцанд орох боломжтой болсон нь нийгэмд ихээхэн шүүмжлэл дагуулаад байсан билээ.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 50 м2 талбайтай орон сууцыг төрийн өмчийн орон сууцны санд шилжүүлж байсныг 70 м2 хүртэл хэмээн өөрчлөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн. 

Түрээсийн орон сууцны үнийг Улаанбаатар хотод нэг байрны үнийг сарын 200-280 мянган төгрөг /1мкв- 5500 төгрөг/, орон нутагт 140-230 мянган төгрөг /1мкв-4000 төгрөг/, нэг байр 30-50 метр квадрат байхаар тусгасан.

Уг үнийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн сарын дундаж орлогын 25 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу гаргасан гэдэг. Ингэхдээ 1-2 жил тутамд шинэчлэн тогтоож байх учиртай.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 50 м2 талбайтай орон сууцыг төрийн өмчийн орон сууцны санд шилжүүлж байсныг 70 м2 хүртэл хэмээн өөрчлөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн. 2016 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн Засгийн газрын хурадлаанаар  ипотекийн урьдчилгаа 30 хувийг бэлнээр төлж, банкны зээлийн шалгуур хангах иргэдийн тоо багасч байгаагаас “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын захиалгаар Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Увс, Хэнтий зэрэг орон нутагт баригдсан 70 м2 хүртэл талбайтай 360 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлээд байгаа юм байна.

Эдгээр орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, хамруулах ажил хараахан эхлээгүй байна. Тэгвэл “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдсан иргэд уг байрыг өөрийн болгож болох асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх боломжтой бөгөөд хөтөлбөрт хамрагдсан иргэд төлбөр барагдуулсан тохиолдолд уг орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэх буюу хувьчилж авах боломжтой гэнэ. Түүнчлэн 972 айлын орон сууцыг энэ жилд ашиглалтад оруулахаар ажиллаж байна тухайгаа “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүй хэлж байна.

Цаашид “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2016-2021 онд хэрэгжүүлж, улмаар Улаанбаатар хотод 16 мянга, хөдөө орон нутагт 4 мянган айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлж ашиглахаар төлөвлөж байгаа аж.

Анх түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах иргэдийг сугалаагаар тодруулж байсан нь ихээхэн шүүмжлэлд өртсөн билээ. Тэгвэл одоо "сугалаа" зарчмыг халж, хөтөлбөрт хамрагдах иргэдийн хүсэлтийг Нийслэлд шилжүүлэх гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40080
0 эможи
keyboard_arrow_up