Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Сонгинохайрхан дүүрэгт эко станц барина

2017 оны 1 сарын 14

Солонгосчууд өөрийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүрэгт цахилгаан станц барих саналыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад тавьжээ.

БНСУ-ын “Geo” групп Сонгинохайрхан дүүрэгт 200 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих төслийг бэлэн болгосон байна.  Уг станц нь нүүрсээр биш мазутаар ажиллана. Энэ нь байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлнэ гэсэн үг. Тэд үйлдвэрлэсэн эрчим хүчээ гэр хорооллын айлуудад хямд үнээр түгээх аж.

Станцыг БНСУ-ын “Хёндэй” хүнд үйлдвэрийн технологиор тус үйлдвэрээс хариуцан барих юм байна. Барилгын ажлыг 2017 оны гуравдугаар сард эхлүүлж, 12 сарын дотор барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Улаанбаатар хотын дүүргүүдээс Сонгинохайрхан хамгийн их агаарын бохирдолтой газраар нэрлэгдэх болсон. Эко станц баригдаж ашиглалтад орсон нөхцөлд эрчим хүчний хангалтад санаа зовох зүйлгүй болж, иргэд гэр, байшингаа халаагуураар хангах боломж илүү бүрдэнэ.

Засгийн газар агаарын бохирдлыг сааруулахын тулд энэ оны нэгдүгээр сарын 1-ээс эхэлж шөнийн цахилгааны төлбөрийг 0 болгосон билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39953
0 эможи
keyboard_arrow_up