Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

150-162 см нуруутай Холливуудын сайхан бүсгүйчүүд

2017 оны 1 сарын 12

Урт хөлтэй, богино цээжтэй, товчхондоо бол Барби маягийн биетэй л бол гоо үзэсгэлэн төгс бүсгүйд тооцогдож, алдар нэртэй болдог юм биш гэдгийг доорхи фото мэдээлэл танд батлах байх. Бид намхан нуруутай алдартай бүсгүйчүүдийн талаар мэдээллийг танд өмнө нь хүргэж байсан хэдий ч энэ удаад бас арай өөр жишээг цуглуулсан байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Ингээд 160 см-ээс хэтрэхгүй нуруутай алдартай бүсгүйчүүдтэй танилцацгаая. Эдгээрийн зарим нь олон эрчүүдийн хувьд төгс төгөлдөр гоо сайхны охин тэнгэр мэт бишрэгдэж, олон эмэгтэйчүүдийн үлгэр дуурайл болдог юм шүү. Тэгэхээр жижигхэн, эгдүүтэй бөгөөд том мөрөөдөлтэй бүсгүйчүүдэд боломж үргэлж байсаар л байгаа юм байна.

Долли Партон
Америкийн кантри стилийн алдартай дуучин, тэрээр 600 гаруй дуу бичиж, Биллбоард-ын жагсаалтад 25 удаа дээгүүрт бичигдэж байсан. Түүний өндөр нь 152 см.

Ева Лонгория
Ева-г жинхэнээр харсан хүн түүнийг 157 см өндөртэй гэдэгтэй маргахгүй байх. Үнэндээ яг бодитоор нь харсан хүн бол түүнийг 153 см хүрэхтэй үгүйтэй намхан гэх нь ч бий.

Сальма Хайек

Сальма Хайек бол Мексик жүжигчдийн дундаас Америк-т хамгийн том амжилтыг гаргасан од билээ. Францын саятны гэргийг тэрээр 157 см өндөртэй бөгөөд 42 настайдаа охин төрүүлж, анх ээж болсон юм байна.

Кайли Миноуг
155 см өндөртэй тэрээр хамгийн сайхан хөлтэй алдартай бүсгүйчүүдийн жагсаалтад үргэлж дээгүүр байр эзэлдэг.

Ванеса Хаженс

158 см нуруутай тэрээр 8 дахь жилдээ театрын хөгжмийн төрөл бүрийн жүжиг, үзүүлбэрт тоглож байгаа юм. Ванеса нь жүжигчин төдийгүй дуучин ажээ. Энэхүү залуухан жүжигчний стиль имиж нь залуусын дунд үлгэр жишээ болдог байна.

Ким Кардашян.

157 см нуруутай. Америкийн фотомодель төдийгүй жүжигчин Кимберли Ноэль Кардашян нь 1980 оны 10 сарын 21-нд Лос Анжелес-т мэндэлжээ. Түүний цусанд армян (аавынх нь талаас), болон ээжийнх нь талаас голланд болон шотланд угсаа бий.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39895
0 эможи
keyboard_arrow_up