Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой маргааш тохионо

2017 оны 1 сарын 12

Монгол Улсад Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой маргааш тохионо. Аливаа улс орон Ардчилсан үндсэн хуультай болсноор улс орны эдийн засаг тэлж, хүний эрх, эрх чөлөөг дэлхий дахинаа тунхаглах орчин нөхцөл бүрддэгийг түүхчид ярьдаг.  

Иймд түүхэндээ дөрвөн удаа хуулиа шинэчилсэн манай улсын хувьд 1992 оны шинэ үндсэн хуулийг нийгмийн анги давхраа, үзэл бодлоор ялгаварлахгүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалсан ардчилсан хууль болсон гэж дүгнэдэг.

Энэхүү Ардчилсан үндсэн хуулийг батлахад оролцсон 430 депутатын ес нь эмэгтэй төлөөлөгч байсан гэдэг. Тодруулбал тав нь их эмч, хоёр нь сэтгүүлч, үлдсэн хоёр нь малчин, нийтийн хоолны мэргэжилтэн байжээ. Хэдийгээр цөөхөн бүсгүй хүн байсан ч үндсэн хуулийн өөрчлөлтөд эмэгтэйчүүдийн дуу хоолой, үзэл санааг тусгахад тэдний үүрэг оролцоо өндөр байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39884
0 эможи
keyboard_arrow_up