Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

2017 онд аялахад хамгийн тохиромжтой 10 орны нэгээр Монголыг нэрлэжээ

2017 оны 1 сарын 09

“Lonely Planet”-ын шинжээчид 2017 онд аялахад хамгийн тохиромжтой газруудыг нэрлэжээ. Жагсаалтын эхэнд Канад улсыг нэрлэсэн байна. Канадын хамгийн үзэсгэлэнтэй хот Ванкувер. Тус улс хоёр сая гаруй гол, нууртай. Үзэсгэлэнт байгальтай, хүн ард нь байгалиа хайрлан хамгаалдаг. Дэлхийн хамгийн өндөр боловсролтой хүн амтай орны тоонд ордог энэ оронд аялахыг хүсэгчид асар олон гэжээ. Жагсаалтын хоёрдугаарт Колумб, гуравдугаарт Финлянд нэрлэгдсэн байна.  

Манай Монгол улс долдугаарт бичигджээ. Тус мэдээлэлд “2017 онд Монгол улс олон улсын жишигт хүрсэн цогц үйлчилгээ бүхий цоо шинэ Олон улсын нисэх онгоцны буудлаа ашиглалтад оруулна. Энэ нь тус орон хэрхэн хурдацтай хөгжиж, орчин үеийн хот суурин сүндэрлэн босч байгаагийн нэг илрэл юм.

Сүүлийн жилүүдэд томоохон хотуудад нь өндөр өндөр шилэн байшингууд тэнгэрт цойлон босч байна. Энэ онд 500 сая ам.долларын өртөгөөр баригдаж буй “Shangri-La” зочид буудлын иж бүрэн цогцолбор ашиглалтад орох ба энд 290 өрөө бүхий зочид буудал, IMAX кинотеатр, Hard Rock Café зэрэг газрууд багтах юм.

Өдрөөс өдөрт хөгжиж байгаа тансаг хотын зэрэгцээ хэзээнээсээ гадаадынхны сонирхлыг татсаар ирсэн Монгол орны өргөн уудам хөдөө хээр тал, нүүдэлчин монголчуудын амьдралыг үзэх гайхамшигтай. "Азийн цэнхэр сувд" хэмээн нэрлэгддэг цэнгэг уст Хөвсгөл нуур бол жуулчдын очих хамгийн дуртай газрын нэг юм. 2015 онд Хөвсгөл далай хүрэх хар замыг Улаанбаатар хоттой холбосон нь жуулчдад 10-хан цаг давхиад энэхүү гайхамшигт нуурын эрэгт очих боломж олгосон” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39760
0 эможи
keyboard_arrow_up