Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Барилгын хөгжлийн төвийн ажилтнууд төрийн дээд одон медалиар шагнагдлаа

2017 оны 1 сарын 09

Шинэ оны босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 71 дүгээр зарлигаар барилгын салбарт үр бүтээлтэй ажиллаж, салбарыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Барилгын Хөгжлийн Төвийн, Барилга байгууламж, захиалагчийн хэлтсийн хяналтын инженер Б.Түмэн-Өлзийг алтангадас одонгоор, захиргаа хуулийн хэлтсийн мэргэжилтэн С.Ганцэцэгийг Хөдөлмөрийн хүндэт тэмдэгээр тус тус шагналаа.

Мөн барилгын салбарын Ахмадын Холбооны тэргүүн  Л.Тогтохбаярыг Монгол Улсын Гавъяат Барилгачин цол тэмдгээр шагнагдсан баярт үйл явдлыг  тохиолдуулан  Барилгын хөгжлийн төвийн удирдлагууд хүлээн авч, баяр хүргэн, хүндэтгэл үзүүллээ.

 Барилгын салбарын хөгжлийн төлөө ажил амьдралаа зориулан ажиллаж, хөдөлмөр зүтгэлээ төр засагтаа өндрөөр үнэлүүлсэн ахмад үеийнхний төлөөлөл Гавъяат Барилгачин Л.Тогтохбаяр гуайдаа болон хамт олныхоо дундаас ажил үйлс, хөдөлмөр зүтгэлээрээ манлайлан, төрийн дээд одон медалиар шагнагдсан Б.Түмэн-Өлзий, С.Ганцэцэг нартаа баяр хүргэж , цаашдын ажил үйлсэд нь улам их амжилтыг хүсэн ерөөе!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39750
0 эможи
keyboard_arrow_up