Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлийг танилцуулна

2017 оны 1 сарын 09
БОАЖЯ, НЗДТГ хамтран  энэ сарын 9, 10-нд "Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо" технологийн үзэсгэлэнг МҮХАҮТ-д зохион байгуулах болжээ.
Дулаан алдагдал болон  агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлийг танилцуулах зорилготой уг үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлсэн байна. Гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбогдуулан зохион байгуулж буй уг үзэсгэлэнд  төрөл бүрийн цахилгаан халаагуур,  шалны халаалт, гэрийн дулаалга,   сайжруулсан түлшийг танилцах юм. Мөн үзэсгэлэнгийн үеэр сэргээгдэх эрчим хүч, агаар цэвэршүүлэгч, бохирдол бууруулах төхөөрөмжүүдтэй танилцах боломжтой. Зохион байгуулагчдийн зүгээр иргэдийг үзэсгэлэнд оролцож, байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмж худалдан авч, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг уриалав.
 
Үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхий сайд  Ж.Эрдэнэбат,   БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Эрчим хүчний сайд П.Ганхүү, НЗД С.Батболд нар оролцох юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39738
0 эможи
keyboard_arrow_up