Өнөөдрөөс тээврийн хэрэгслийн албан татварыг хурааж эхэллээ
2017 оны 1 сарын 09

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдолын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг хураах ажлыг энэ сарын 9-нөөс буюу өнөөдрөөс эхлэн явуулахаар болсон.
Жолооч таны автомашины улсын дугаар :
•1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
•2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
•3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
•4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
•5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө.
Жолооч төлбөрийн хэмжээгээ та www.smartcar.mn цахим хуудас руу хандан авч болох юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
39732
0 эможи




