Саажилттай хүүхдүүд энэ онд цэцэрлэгтэй болно
2017 оны 1 сарын 05

Саажилттай хүүхдийн сувиллын цэцэрлэгийг энэ онд концессын гэрээгээр барихаар болжээ. Тус цэцэрлэгийн шинэ барилгын зураг төлийг аль 2014 онд бэлэн болгосон ч цэцэрлэгийн барилгыг мөнгөгүй гэсэн шалтгаанаар өнөөг хүртэл буулгаж ч дуусаагүй байна.
Тиймээс өнгөрсөн хугацаанд тархины саажилт, дауны синдромтой 2-6 насны 130 орчим хүүхэд “Өнөр бүл” асрамжийн цэцэрлэгт арай ядан багтсаар иржээ. 2017 онд улсын төсвийн хөрөнгөөр 19 цэцэрлэгийг 111 тэрбум төгрөгөөр барихаар төсөвлөсөн байна. Жагсаалтын эхэнд саажилттай хүүхдүүдийн гурван жил царцсан барилгыг барихаар төлөвлөжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
39604
0 эможи




